Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4, 5, 6-р багийн нутагт байрлах Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж, Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалдаг иргэдтэй уулзаж гэрээг дүгнэн, урамшуулах ажлыг зохион байгууллаа. Мөн иргэдэд “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”, “Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Байгалийн гамшиг дахин давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан соёлын өвд учирч буй гэмтлээс урьдчилан сэргийлэх”, “Чулуун өв соёл”-ын талаар мэдээлэл хүргэж, гарын авлага тараан ажиллаа.