Говьсүмбэр аймгийн “Боржигин өв” музей нь анх 1995 онд соёлын жилийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газрын нэг давхарт “Орон нутаг судлах” танхим нэртэйгээр байгуулагдан эрхлэгчээр нь Д.Буджав ажиллаж байжээ.
2004 онд аймгийн Боловсрол, Соёлын газрын харьяа аймгийн музей, номын сан нэртэйгээр номын санч, музей тайлбарлагч гэсэн 2 орон тоотой үйл ажиллагаа эхлэн номын санчаар Д.Нарнай, музейн тайлбарлагчаар Б.Батчимэг нар ажиллаж байжээ.
2005 онд АИТХТ-ийн 38-р тогтоолоор Аймгийн музей нэртэй байсныг 2017 оны АЗДаргын А/260 дугаар захирамжаар “Боржигин өв” музей нэртэй болгон өөрчилжээ.
2005-2011 оны хооронд эрхлэгч М.Бадамгарав 3 орон тоотой, 2012-2014 оны хооронд эрхлэгч Ц.Дондогмаа 4 орон тоотой, 2014-2015 онд Г.Баасансүрэн-8 орон тоотой 2017 оноос захирал А.Ундармаа – 8 орон тооны бүтэцтэйгээр ажиллаж ирлээ.
2011 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийтийн номын сангийн барилгын 2 давхарт орж, одоогоор Захирал, Эрдэм шинжилгээний ажилтан, Бүртгэл мэдээллийн санч, Тайлбарлагч, Боловсролын ажилтан, Сан хөмрөгч, Нягтлан бодогч, Үйлчлэгч, 2-Харуул гэсэн 10-н үндсэн орон тоотойгоор өнөөг хүртэл ажиллаж байна.