“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, Үндсэн хуулийн боловсрол олгох, Үндсэн хууль батлахад хувь нэмрээ оруулсан төр, нийгмийн зүтгэлтнүүдийн үйл хэргийг таниулах зорилгоор “ДӨРВӨН БЭРХ” тэмцээн зохион байгуулагдлаа.

0
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, Үндсэн хуулийн боловсрол олгох, Үндсэн хууль батлахад хувь нэмрээ оруулсан төр, нийгмийн зүтгэлтнүүдийн үйл хэргийг таниулах зорилгоор “ДӨРВӨН БЭРХ” тэмцээн зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Боржигин өв музейгээс Боржигинчуудын уламжлалт тоглоом наадгай болох:
– Аргай тонгорох
– Шагайн харваа, шагайн наадгай
– Танин мэдэхүйн тоглоом наадгай
– Үндсэн хууль нүүдлийн үзэсгэлэн
– Мөн явуулын VR Box-оор үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан

0
1 сар үзэх
2 сар үзэх
3 сар үзэх
4 сар үзэх
5 сар үзэх
6 сар үзэх
7 сар үзэх
8 сар үзэх
9 сар үзэх
10 сар үзэх
11 сар үзэх
12 сар үзэх

 

Соёлын бүтээлч сар-2024″ аяны хүрээнд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат зоотехникч Цэдэвийн Тэрбиш”-ийн намтар түүх, “Сүмбэр үүлдэр”-ийн каракуль хонины бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

0
Соёлын бүтээлч сар-2024″ аяны хүрээнд Аймаг, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, үр хойч үедээ үнэт соёлын өв үлдээн түүхэн гавьяа байгуулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат зоотехникч Цэдэвийн Тэрбиш”-ийн намтар түүх, “Сүмбэр үүлдэр”-ийн каракуль хонины бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Хаалтын үйл ажиллагаанд Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б. Энхтөр, Ц. Тэрбиш гавьяатын үр хүүхэд, ач, зээ, тухайн үеийн ажлын хамтран зүтгэгч нар нь хүрэлцэн ирж оролцлоо.
Мөн “Цэнхэр сүрэг” дууны ая зохиогч МУУГЗ О.Дашнямд Ц.Тэрбиш гавьяатын Үр хүүхэд ач, зээ нараас хүндэтгэл үзүүллээ.

“Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд Каракуль үүлдрийн хонь хэн сайн мэдэх вэ? гар зургын болон зохион бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа.

0
Каракуль үүлдрийн хонь хэн сайн мэдэх вэ? уралдаан зохион байгуулагдлаа
Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас жил бүр зохион байгуулдаг “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Ерөнхий боловсролын сурагчдын дунд “Каракуль үүлдрийн хонь хэн сайн мэдэх вэ” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Зохион бичлэгийн уралдаанд:
1-р байр- Н.Баясгалан
2-р байр- Б.Цэлмүүн
3-р байр- М.Эгиймаа
Гар зургийн уралдаанд:
1-р байр- Б.Пүрэвдагва
2-р байр- Б.Пүрэвжаргал
3-р байр- А.Даваахишиг
Тусгай байр- Хосбаяр
Тусгай байр- Б.Даваасүрэн тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

“Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат зоотехникч Цэдэвийн Тэрбишийн дурсамж уулзалт зохион байгуулагдлаа.

0
“Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд Аймаг, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, үр хойч үедээ үнэт соёлын өв үлдээн түүхэн гавьяа байгуулсан “Монгол Улсын Гавьяат зоотехникч Цэдэвийн Тэрбиш”-ийн дурсамжит уулзалт 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б. Энхтөр, Аймгийн ИТХ-ын дарга Ш. Билэггүмбэрэл, Ц. Тэрбиш гавьяатын үр хүүхэд, ач, зээ тухайн үеийн ажлын хамтран зүтгэгч нар нь хүрэлцэн ирж оролцож, тэдний дурсамж сургаал үгсийг сонсон ажиллалаа.

Мэдээлэл хариуцагч Э.Отгондэмбэрэл

Мэдээлэл авах дугаар 94993047

“Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат зоотехникч Цэдэвийн Тэрбиш”-ийн намтар түүх, “Сүмбэр үүлдэр”-ийн каракуль хонины бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгууллаа

0
“Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд Аймаг, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, үр хойч үедээ үнэт соёлын өв үлдээн түүхэн гавьяа байгуулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат зоотехникч Цэдэвийн Тэрбиш”-ийн намтар түүх, “Сүмбэр үүлдэр”-ийн каракуль хонины бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б. Энхтөр, Аймгийн ИТХ-ын дарга Ш. Билэггүмбэрэл, Аймгийн Засаг даргын орлогч Б. Наранбаатар, Сүмбэр сумын ИТХ-ын дарга Т. Түмэнбаяр, Сүмбэр сумын Засаг дарга Э. Даваадорж болон Ц. Тэрбиш гавьяатын үр хүүхэд, ач, зээ, тухайн үеийн ажлын хамтран зүтгэгч нар нь хүрэлцэн ирж оролцож, Үр хүүхэд ач, зээ нар нь бидний үйл ажиллагааг дэмжин хандив өргөлөө.
Мэдээлэл хариуцагч: Боловсролын ажилтан, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн М.Уянга
Мэдээлэл авах дугаар: 99549437
Майл хаяг: uynga260@gmail.com

Музей хэн сайн тайлбарлах вэ? уралдаан зохион байгуулагдлаа.

0
2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Англи хэл дээр “Музей хэн сайн тайлбарлах вэ” уралдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1, 2-р сургууль, Шивээговь сумын 3-р сургуулийн ахлах ангийн сурагчид амжилттай оролцлоо. Уралдаанд 1-р байр 3-р сургуулийн сурагч М.Энхгэрэл, 2-р байр 1-р суруулийн сурагч Э.Хандалай, 3-р байр 1-р сургуулийн сурагч Эрмүүнбаяр нар шалгарлаа.

“МОНГОЛЫН МУЗЕЙ-100” нэгдсэн чуулган Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулагдлаа.

0

“МОНГОЛЫН МУЗЕЙ-100” нэгдсэн чуулган Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2024 оны 09 сарын 05-наас 07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус чуулганд Боржигин өв музейн албан хаагчид оролцлоо.

Эх хэлний өдөр болон Соёл, урлагийн ажилтны өдрийг угтан бүх нийтийн соёлын боловсрол олгох хөтөлбөрт үйл ажиллагааг зохион явууллаа.

0

2024 оны 09 сарын 03-ны өдөр Эх хэлний өдрийг сурталчилсан зураг авхуулах орчин бүрдүүлж, Соёл, урлагийн ажилтны өдрийг угтан бүх нийтийн соёлын боловсрол олгох хөтөлбөрт үйл ажиллагааг зохион явуулж VRBOX үзүүлж, E-mongolia болон Уламжлалт тоглоом наадгай Аргай тонгорохыг сурталчлан ажиллалаа.

2024 оны хагас жилийн тайлан

0

үзэх

Мэдээлэл хариуцагч: Нягтлан бодогч И. Эрдэнэсүрэн

Мэдээлэл авах дугаар: 80205095

ВАЛЮТЫН ХАНШИЙН МЭДЭЭ