Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой, Боржигин соёлын өвийн наадмаар наадамчин олны дунд зохион байгуулсан Боржигинчуудын тоглоом наадгайн төрөл “Аргай тонгорох” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 29 иргэд оролцсоноос 1-р байранд Г.Дашжаргал, 2-р байранд О.Диваасамбуу, 3-р байранд Г.Насанжаргал нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ойн баяр наадмаар Боржигин уламжлалт тоглоом наадгай болох “Дэмбээ” тэмцээнийг зохион явууллаа
2024 оны 07 сарын 28-ний өдөр Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой, Боржигин соёлын өвийн наадмаар наадамчин олны дунд Уламжлалт тоглоом наадгайн төрөл ” Дэмбээ ” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 1-р байранд Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын 4-р багийн иргэн Ш. Ганхуяг, 2-р байранд Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын 4-р багийн иргэн С.Алтанцэцэг, 3-р байранд Төв аймгийн Баян сумын иргэн Г.Насанжаргал нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ойн баяр наадмаар “Дээлтэй монгол” тэмцээнийг зохион байгууллаа
2024 оны 07 сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой, Боржигин отог соёлын өвийн наадмаар наадамчин олны дунд “Дээлтэй монгол” тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд нийт 32 иргэд оролцсоноос 1-р байранд Мөнхцэцэг-Бүрэн урлан ххк, 2-р байранд О.Дөлгөөний гэр бүл, 3-р байранд Одгэрлийн гэр бүл нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ойн баяр наадмаар “Боржигин өв соёл” үзэсгэлэн зохион байгууллаа
2024 оны 07 сарын 27-28ний өдрүүдэд Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой, Боржигин соёлын өвийн наадмаар наадамчин олонд Боржигин соёлын өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Боржигин өв соёл” үзэсгэлэнг дэглэн иргэдэд сурталчилсан ба үзэсгэлэнг нийт 720 наадамчин олон үзэж сонирхсон байна.
“МУЗЕЙ БА ХӨГЖИЛ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой, Монгол улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан “Музей ба хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтыг 2024 оны 05 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Боржигин өв музейн албан хаагчид, Музейд үзмэр өгсөн иргэдийн төлөөлөл, Орон нутаг судлах танхимын ажилчид , Музейн ахмад настнууд оролцсон бөгөөд үзмэр өгсөн иргэдэд БАТЛАМЖ гардуулан дурсгалын зүйл өгч хүндэтгэл үзүүллээ.
“Монгол гэр” үзэсгэлэнд оролцлоо
Боржигин наадам эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой, Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жил, “Боржигин наадам-2024″ угтан аймгийн ЗДҮАХөтөлбөр, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны ажлын хүрээнд ” Боржигин наадам” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд Боржигин наадмын түүхчилсэн он цаг, Боржигин наадмын онцлог, уламжлагдаж ирсэн өв уламжлал, ёс заншил, устаж үгүй болох дөхсөн өвийг хамгаалах, хуучин өв уламжлал, ёс заншлыг энэ жилийн Боржигин наадмаар сэргээх, цаашид хэрхэн хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах талаар ярилцан үнэтэй санал, зөвлөмж, шийдэл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.