2018 оны 10 сарын 21 05:38 минут.

Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын нэгдүгээр ай савд багтах иргэдийн уулзалтыг зохион байгуулав

Аймгийн Боржигин өв музей-ээс Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид-н нэг дэх ай сав болох /эх хэл, аман уламжлалын илэрхийллүүд/-д хамаарах иргэдийн уулзалтыг 2018.07.31-ний өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын 8 билэг авьяастан цугларч өөрсдийн өвлөн тээж буй өвийг бие биедээ танилцуулж, үзүүлж сонирхуулан, санал зөвлөмж солилцлоо. Мөн аймгийн музейтэйгээ танилцан, үндэсний тоглоом наадгай болох ” шагай шүүрэх” тэмцээнд бүгд амжилттай оролцсон юм. Тэмцээнд Шивээговь сумын иргэн Г.Батсайхан түрүүлэн өргөмжлөл дурсгалын зүйл гардан авч бүгд уухайлан халуун баярыг хүргэснээр энэхүү арга хэмжээ өндөрлөлөө. Боржигин өв музейн хамт олон СББӨ-н өвлөн тээгчдийг алдаршуулах, сурталчлах, өвийг нь хадгалан үлдэх ажилд онцгойлон анхаарч ажилладаг билээ.Бидний үйл ажиллагааг дэмжиж байдаг иргэд та бүхэндээ баярлалаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 19
Аймгийн хөшөө дурсгалтай танилцах “Дурсамжит аялал” боловсролын ажил
2018 оны 08 сард Түүхийн танхим, Хүндэтгэлийн, үзэсгэлэнгийн танхим, Угсаатны танхимд засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Сэтгэгдэлгүй