2017 оны 12 сарын 15 10:31 минут.

Бидний найрамдлын дурсамж үзэсгэлэн

Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбааатар Төмөр зам нийгэмлэг, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран Зөвлөлтийн армийн дайчдын дурсгалд зориулан босгосон Цэргийн алдрын хөшөөг засварлаж дуусган 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Жил бүрийн 10 дугаар сарын 07-оос 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1 сарын хугацаанд үргэлжилдэг Найрамдлын сарын аянд зориулан уг хөшөөг засварласан байна. Уг нээлтийн үйл ажиллагаанд зориулж Бидний найрамдлын дурсамж үзэсгэлэн зохион байгуулсан. Нээлтэнд Улаанбаатар Төмөр замын 1-р орлогч дарга И.В.Милостных болон Төмөр замын Орос ажилчид, Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Р.Раш, Нутгийн удирдлагууд, Төрийн байгууллагууд, Хүчний байгууллагууд, иргэдийн төлөөллүүд оролцлоо. Төмөр замын Орос дарга, ажилчдаас бүрдсэн 19 иргэн 2 орчуулагчийн хамт  Музейн үйл ажиллагаатай танилцлаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 11
Түүхээ хүүрнэе сэдэвт музей хэн сайн тайлбарлах вэ? уралдаан
Соёлын биет бус өв өвлөн уламжлагч Т.Болдбаатар

Сэтгэгдэлгүй