2017 оны 12 сарын 15 10:30 минут.

Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага Боржигин сумдын Эрдэм шинжилгээний бага хурал

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа. Тус эрдэм шинжилгээний бага хуралд хуучнаар Боржигин овогт хамаарах 5 аймгийн 16 сумдын Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч нар, Соёлын биет бус өв уламжлагч нарын төлөөллөөс бүрдсэн албан ёсны 109 мандаттай төлөөлөгч, урилгаар соёл, урлаг, боловсрол, Төрийн болон Төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 171 хүн оролцлоо. Уг эрдэм шинжилгээний бага хуралд Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Боржигин судлалын төвийн тэргүүн Доктор профессор Т.Намжил нар оролцож төлөөлөгч нарт хандаж үг хэллээ.
Мөн Эрдэм шинжилгээний бага хуралд Юнеско-ийн Монголын үндэсний комиссын Соёлын биет бус өв хариуцсан мэргэжилтэн Ч.Цэцэгбаатар, мөн комиссын Соёлын биет өв хариуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг, Соёлын Өвийн Үндэсний Төвийн Соёлын биет бус өвийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Насанжаргал нар урилгаар оролцлоо.
Эрдэм шинжилгээний бага хуралд Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном Боржигин судлалын чиглэлээр хийгдсэн ажлын товч мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал сэдвээр мэдээлэл хийлээ. Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэгч нар дараах илтгэлүүдийг тавилаа.
1. СББӨ-ийн зөвлөх, СУИС-ийн багш С.Юндэнбат
Боржигин өв соёлын уламжлал, Боржигин уртын дуу сэдвээр,
2. СУИС-ийн багш, МУГЖ Ц.Дэлгэр
Боржигин аялгуут уртын дуу сэдвээр,
3. Боржигин чуулгын зөвлөх багш, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавъяат зүтгэлтэн Д.Нацагдорж
Боржигин морин хуурын уламжлал, цаашид сэргээн хэрэглэх арга зам сэдвээр,
4. Боржигин Өв музейн Эрдэм шинжилгээний ажилтан Т.Болдбаатар
Соёлын биет бус өвлөн уламжлагчийн өнөөгийн байдал зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын хэлэлцүүлгийн дараа Соёлын биет бус өв уламжлагч Г.Лхам, Ш.Өлзийбат, Хандомаа, Г.Бумцэрэн нарын хүмүүсийг шагнаж урамшууллаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 12
Боржигин өв соёл морин хуурын үзэсгэлэн
Соёлын биет бус өв өвлөн уламжлагчдаа алдаршуулахуй

Сэтгэгдэлгүй