2018 оны 07 сарын 23 19:18 минут.

Соёлын биет бус өв өвлөн уламжлагчдаа алдаршуулахуй

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн Харваач овгийн Намжилын Гангаа нь 1950 оны 02 дугаар сарын 16-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд мэндэлсэн. Н.Гангаа нь Бүрэн дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй. МУ-ын “Тэргүүний геологич”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртсэн байна. Шагайн харваагаар “Улсын дээд мэргэн” Адъяадоржид шавь орж 2 жил суралцсан. Хоньчийн Сумъяа /дээд өвөг/Сумъяагийн Пэлжид, Пэлжидийн Намжил, Намжилын Гангаа гээд 4 дэх үе нь. Дээдчүүл нь сур харвадаг, Дархан удмын улс. “Улсын мэргэн” шатрын мастер Гонгор бууны оноо тохируулахдаа сайн. Багийн тоглолтонд чадвартай хүн. Боржигин хараа өрөөсөн талдаа, Халх хараа нь голдоо шулуун байх жишээтэй. Зөвхөн харваандаа л гэхээс оготно, зурам агнах зэрэгт оролцож болохгүй гэм сууна гэдэг байж ээ. Аймгийн арслан Амаржаргалын аав Лувсандоржийн эдэлж байсан шагайн буу нь тэр чигээрээ ирснийг бага зэрэг засварлаад хэрэглэж байгаа. Болорын шагайн тойром нь Дорноговь аймгийн Их хэт сумын хуучин төвөөс зүүн урагш байдаг газарт шагайн харваагаар оролцож байсан. Бууны жинхэнэ сум нь Дорноговь аймгийн Их хэт сумын харваач, 70 шүргэж яваа Дашдаваад байдаг юм билээ. “Миний энэ буу /нарийн чамин/ бол Халх харвааны буу. Шулуун тусгалтай эд” гэдэг хүн.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 95
Говьсүмбэр аймгийн аялал жуулчлалын маршрутын дагуух түүх соёлын үл хөдлөх дурсгал, байгалийн дурсгалт газруудын талаар цуврал болгон танилцуулж байна. Дундын зайн маршрут
10 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Сэтгэгдэлгүй