2017 оны 11 сарын 19 18:30 минут.

Шүхэрийн Өлзийбат

 Говьсүмбэр аймгийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 98 хүн байна. Та бүхэнд өвлөн уламжлагчийг цуврал болгон танилцуулж байна.

Шүхэр овогтой Өлзийбат нь  1956 онд Дундговь аймгийн Цагаан дэлгэр суманд төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. 1966 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын бага сургуулийг төгссөн. Анх Боржигин уртын дууг ээж Хорлоогоор заалгаж  12 настайгаасаа дуулж эхлэсэн.

  • Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг аймаг сумын урлаг уран сайхны бүсчилсэн уралдаан тэмцээнд оролцож явсаар 1984 онд Дундговь аймгийн декатанд оролцож байсан.
  • 1994 онд Монгол Улсын Тэргүүний Уран сайханч цол тэмдэгээр шагнагдсан. 1994 оноос Сургуулийн уртын дууны багшаар ажиллаж 30 гаруй шавьтай болсон. Шавь Отгончимэг, Наранцог, Орхонбаяр, Эрдэнэцэцэг, Мөнхжаргал, Алгирмаа нар СУИС-ын уртын дууны анги төгсөж уран бүтээлээ туурвиж байна.
  • Гавьяа шагнал: 1995 онд Говьсүмбэр аймагт болсон улсын уралдааны залуу үеийн ангилалд “Алтан медаль”-аар шагнагдсан. 1996 онд Ардын язгуур урлагийн улсын уралдааны “Алтан медаль”, 2000 онд “Гэрийн багш, гарын шавь” цол тэмдэгээр шагнагдсан,   2000 онд Боржигин уртын дуу дуулаачдын улсын уралдааны ахмад насны ангилалд  “Тэргүүн байр” алтан медалиар тус тус шагнагдсан. 2008 онд Өвөрмонголд болсон Монгол туургатан олон улсын Уртын дууны уралдаанд “Содон дуучин” өргөмжлөл гардан авсан. 2009 онд “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч “ цол тэмдэгээр шагнагдсан. 2008 онд Боржигин чуулгад уртын дууны сургагч багшаар 3 жил ажиллаж 20-иод шавь төрүүлсэн. 2013 онд Авьяас хөтөлбөрийн хүрээнд Боржигин уртын дууг хойч залуу үеийхэнд өвлүүлэх зорилгоор 100 гаруй сурагчдыг хамруулан дугуйлан хичээлүүлсэн.
  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 32
Музейн 8 дугаар сард гарсан “Захирлын тушаал Б”
БАЗАРЫН БАНЗРАГЧ

Сэтгэгдэлгүй