2017 оны 09 сарын 19 00:56 минут.

Соёлын өвийг хамгаалах тухай хууль, түүх, соёлын үл хөдлөх дурсгал, байгалийн дурсгал газруудын тайлбар мэдээллийг хийлээ.

Аймгийн музейгээс Шивээговь сумын төрийн албан хаагч нарт 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар мөн Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрт батлагдсан ойрын, дундын, холын аялалын маршрут дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал, байгалийн дурсгалт газруудын талаарх тайлбар мэдээллийг өглөө. Нийт 16 төрийн албан хаагч оролцсон. Мөн орон нутгийн судлах танхимын үйл ажиллагаатай танилцан соёлын биет болон биет бус өвийн бүртгэл судалгааг үзэн арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Шивээговь суманд захирал А.Ундармаа, Эрдэм шинжилгээний ажилтан Т.Болдбаатар, Сан хөмрөгч Г.Баасансүрэн нар ажиллаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 17
6-р сарын орлогын мэдээ
Гарчиг

Сэтгэгдэлгүй