2017 оны 09 сарын 19 00:53 минут.

“ЦАГААН САР БА ЁС ЗАНШИЛ” сэдэвт өдөрлөг Цэцэрлэгийн “Бэлтгэл” ангийнхны дунд амжилттай зохион байгуулагдлаа

“Цагаан сар ба ёс заншил” өдөрлөгт 4 цэцэрлэгийн 5 баг, 25 бяцхан оролцогчид маань 5 үеийн 6 тэмцээнд авхаалж самбаагаа сорьж амжилттай оролцлоо.  Багийн мэндчилгээ, жүжигчилсэн тоглолтод IMG_0137 IMG_0198 IMG_0192 IMG_0162 IMG_0150 IMG_0168 IMG_0138 IMG_0140 IMG_0113 IMG_0089 багачууд маань авъяас, чадвараа уралдуулан маш ойролцоо оноо авлаа.

“Цагаан сар ба ёс заншил” сэдэвт АХА тэмцээнд маань Сансар цэцэрлэгийн “4 бэрх” багийн гишүүн Хангалбаяр түрүүллээ.

“Шагайн наадгай” тэмцээнд маань оролцогчид маань эн тэнцүүхэн өрсөлдөн, Сүйх нийлүүлэх тэмцээнд 1-р цэцэрлэгийн “4 бэрх” багийн гишүүн Гантуяа овогтой Уянга, алаг мэлхий өрөх тэмцээнд 5-р цэцэрлэгийн “4 бэрх” багийн гишүүн П.Бат-Эрдэнэ, бөгцөг няслах тэмцээнд Сансар цэцэрлэгийн “Молор эрдэнэ” баг, морь уралдуулах 1-р цэцэрлэгийн “4 бэрх” багийн Б.Азжаргал, 4 бэрх орхих тэмцээнд Сансар цэцэрлэгийн “Молор эрдэнэ” багууд тус тус шагайн төрлийн тэмцээнд бусдыгаа хошуучиллаа.

1-р  байранд “Сансар” цэцэрлэгийн М.Одгэрэл багштай “Молор эрдэнэ” баг

2-р байранд 1-р цэцэрлэгийн Соёлоо багштай “4 бэрх” баг

3-р байранд “Сансар” цэцэрлэгийн Э.Цэрэн багштай “4 бэрх” баг тус тус байр эзэллээ. Тэмцээнд хүүхдүүдээ бэлтгэж оролцуулсан багш нартаа болон тус өдөрлөгийг ивээн тэтгэсэн “Гэзэгт” ЗБН байгууллагын хамт олонд баярласнаа илэрхийлье!

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 28
“Бие биенээсээ суралцья”
“Дуулганд ургасан цэцэг”

Сэтгэгдэлгүй