2017 оны 09 сарын 19 00:55 минут.

“Шагайн наадгай” тэмцээн

“Шагайн наадгай” тэмцээний удирдамж

Зорилго: Монголын уламжлалт шагайн наадгайг таниулан суртчилах, хүүхэд, багачуудын чөлөөт цагийг зөв өнгөрөөх, хүүхдийн багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, энэхүү тэмцээний гол зорилго оршино.

Хамрах хүрээ: СӨБ-н ахлах бүлгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулна.

Хугацаа: 2014 оны 4 дүгээр сарын 11 өдөр болно.

Хаана: “Боржигин өв” музейн үзэсгэлэнгийн танхимд

Бүртгэл: 2014 оны 4 дүгээр сарын 2-9-нд бүртгэнэ.

Шалгаруулах журам: Тэмцээнд цэцэрлэг бүрээс бэлтгэл бүлгийн 5 гишүүнээс бүрдсэн нэг баг оролцоно. Багийн гишүүд үндэсний хувцастай, эмблемьтэй байна. Тэмцээн 5 үе шаттай явагдана.

1-р үе. Алаг мэлхий өрөх

2-р үе Бөгцөг няслах

3-р үе Морь уралдуулах

4-р үе Дөрвөн бэрх орхих

5-р үе Сүйх нийлүүлэх /тэмцээний журмыг хавсралтаар хавсаргав/

Шагнал: Үе бүрээс 1 ялагчид өргөмжлөл гардуулна. Тэмцээний төгсгөлд нийт оноогоор нэг цэцэрлэгийг “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнана.

 

 

 

 

 

Хавсралт

Тэмцээн явагдах журам

1-р үе. Алаг мэлхий өрөх

 

Алаг мэлхий тоглох журам

Баг тус бүрээс нэг гишүүн оролцоно. Гишүүд сугалаа сугалан дарааллын дагуу сууна. Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино. Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна. Нөгөө хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна. Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина. Алаг мэлхийн эрхтэн дууссан тохиолдолд тэмцээн дуусч хамгийн олон шагай авсан гишүүн нэгдvгээр байрыг эзлэн хожно.

2-р үе. Бөгцөг няслах

Баг тус бүрээс нэг гишүүн оролцоно. Гишүүд сугалаа сугалан дарааллын дагуу сууна. Тусгай бэлтгэсэн шагайг орхиж дарааллын дагуу няслана. Няслаад алдсан тохиолдолд дараагийн гишүүн няслах ийм журмаар тэмцээн үргэлжилж нийтийн шагай дуусмагц хамгийн цөөхөн шагайтай гишүүний шагайн тоогоор дахин шагай нийлүүлж нийтийн шагайг няслаж дуусгасан гишүүнд орхиж мөн өмнөх журмын дагуу тоглоом үргэлжлэнэ. Энэ журмын дагуу тоглосоор хамгийн сүүлд бүх шагайг няслаж авсан хүн хожно.

3-р үе. Морь уралдуулах

Баг тус бүрээс нэг гишүүн оролцоно. Гишүүд сугалаа сугалан дарааллын дагуу сууна. Тусгай бэлтгэж өрсөн шагайн замын дагуу уралдана. Уралдааны замын өмнө гараа бэлдэнэ. Гишүүд морио гарааны эсрэг зүг харуулан байрлуулж эхний нүүлтэнд зөв харуулан дараагийн нүүлтнээс замдаа орно. Харин барианд орохдоо замаас тусгай байрлуулсан барианд нэг нүүдлээр очно. Ингэснээр түрүүлсэнд тооцно. 4 шагай орхиж хэд нүүхээ үзнэ. 4 бэрх орхивол 4 нүүнэ. 4 ижил орхивол 2 нүүнэ. 4 шагайнд хэдэн морь буусанаас шалтгаалан нүүж тоглоно.

4-р үе. Дөрвөн бэрх орхих

Баг тус бүрээс нэг гишүүн оролцоно. Гишүүд сугалаа сугалан дарааллын дагуу сууна. Суусан дарааллын дагуу бэлтгэсэн 4 шагайг орхиж хэн эхэлж дөрвөн бэрх орхисон гишүүн ялагч болно.

5-р үе. Сүйх нийлүүлэх

Баг тус бүрээс нэг гишүүн оролцоно. Гишүүд сугалаа сугалан дарааллын дагуу сууна. Тусгай бэлтгэсэн “Сүйх нийлүүлэх” тоглоомын бүх гишүүдэд тарааж өгнө. Сүйхийн хэн хурдан нийлүүлж салгахыг шүүгчид ажиллан цаг харна. Хамгийн хурдан зөв нийлүүлж салгасан гишүүн ялагч болно.

Төгсгөл

5 төрлийн “Шагайн тэмцээн”- д хамгийн амжилттай оролцсон нэг цэцэрлэгийг шалгаруулна.

 

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 33
Од ертөнц өөд
“Шагайн наадгай” тэмцээн амжилттай болж өнгөрлөө

Сэтгэгдэлгүй