2018 оны 12 сарын 03 10:44 минут.

2018.10.23 Зүүн Чойр хийдийн туурийн судалгааны тоймыг хэлэлцэх, боржигинчуудын эдийн соёлын төрөл зүйл гэрийн тавилгын нэршлийг музейн тайлбарт хэрхэн нэрлэхийг хэлэлцэн тогтоох зорилгоор 5 эдийн нэршлийг тусган хэлэлцүүлэг зохион явууллаа

Зүүн Чойр хийдийн туурийн судалгааны тоймыг хэлэлцэх, боржигинчуудын эдийн соёлын төрөл зүйл гэрийн тавилгын нэршлийг музейн тайлбарт хэрхэн нэрлэхийг хэлэлцэн тогтоох зорилгоор 5 эдийн нэршлийг тусган хэлэлцүүлэг зохион явууллаа

Хэлэлцүүлэгт Боржигин судлаач Р.Батжаргал, 1-р сургуулийн багш П.Баярхүү, Чойрын хийдийн хамба лам Д.Мөнхбат, Хишигдорж, музейн захирал А.Ундармаа, сан хөмрөгч Г.Баасансүрэн мөн музейн бусад ажилчид оролцлоо.

Р.Батжаргал судлаач Зүүн Чойр хийдийн судалгааны тоймыг, ЭША Б. Лхагвамаа гэрийн тавилгын нэршлийн судалгааны тоймыг танилцуулсан ба судлаачид санал бодлоо солилцон хэлэлцсэн болно.
Музейн бүртгэл мэдээллийн санч Д.Өлзийбаяр соёлын биет болон биет бус өв, түүний өвлөн уламжлагч, соёлын үл хөдлөх, хөдлөх дурсгалын талаарх тойм мэдээлэл, статистик тоо баримтаар лекц тавьлаа.
Тус хэлэлцүүлэгт 20 гаруй гишүүн 2 дэд сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 852
2018.10.22 Говьсүмбэр аймгийн Боржигин өв музей хувь уран бүтээлч Т.Нарантуяа багштай хамтран үзэсгэлэн гаргалаа
2018 оны 10 сарын 24 ны өдөр Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт Соёлын өвийн сургалт зохион байгууллаа. Нийт 12 албан хаагч хамрагдсан. Сургалтыг боржигин өв музейн бүртгэл мэдээллийн санч Д.Өлзийбаяр, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагвамаа нар зохион байгуулав.

Сэтгэгдэлгүй