2018 оны 12 сарын 02 21:55 минут.

2018.10.22 Говьсүмбэр аймгийн Боржигин өв музей хувь уран бүтээлч Т.Нарантуяа багштай хамтран үзэсгэлэн гаргалаа

Боржигин өв музейн соёлын биет бус өвийн бүртгэл мэдээллийн санд 5 дахь ай сав болох ” Ардын уламжлалт гар урлал ” -ын төрөлд бүртгэлтэй байдаг нэгдүгээр сургуулийн дизайн технологийн багш Тунгалагын Нарантуяа аймгийн Боржигин өв музей хамтран түүний уран бүтээлээр үзэсгэлэн гаргаж нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд музейн захирал А.Ундармаа үг хэлэн Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч нар аймгийн бүртгэл мэдээллийн санд хэд орчим байгаа талаарх статистик мэдээг танилцуулан, уран бүтээлчдээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Гар урлалын олон төрөл чиглэл, арга технологиор бүтээл туурвидаг чадварлаг бүсгүйн бүтээлийн үзэсгэлэн 2018 оны 10 сарын 22-с 10 сарын 28 хүртэлх хугацаанд тавигдах учир үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Үнэ
Хүүхэд:500
Том хүн:1000

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 771
Аймгийн Боржигин өв музей-ээс ГСА-н I, II, V- дугаар сургуулийн 1-4 дүгээр ангийн дунд ” Өв соёл- ёс заншил ” аяныг 2018.09.13-2018.10.8-г хүртэлх хугацаанд зохион байгуулсан билээ.
2018.10.23 Зүүн Чойр хийдийн туурийн судалгааны тоймыг хэлэлцэх, боржигинчуудын эдийн соёлын төрөл зүйл гэрийн тавилгын нэршлийг музейн тайлбарт хэрхэн нэрлэхийг хэлэлцэн тогтоох зорилгоор 5 эдийн нэршлийг тусган хэлэлцүүлэг зохион явууллаа

Сэтгэгдэлгүй