2018 оны 12 сарын 05 19:12 минут.

Монгол овогт Лхамсүрэнгийн Чулуунбат 1945 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэндэлжээ. Үндсэн захиргаа Өвөрхангай аймгийн Богд сум. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд амьдардаг. Л.Чулуунбат нь багш мэргэжилтэй. Уртын дуу дуулж, морин хуур тоглодог. Уртын дууг ээжээсээ, морин хуурыг 13 настайдаа Л.Гончигзэвгээс сурсан. Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн.