2019 оны 03 сарын 13 02:25 минут.

“БОРЖИГИН ӨВ СОЁЛ” ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ Хамтдаа хөгжье аяны 100 өрх хөтөлбөрийн өрхүүдийн дунд уламжлалт өв соёл, ёс заншил, тоглоом наадгай соёлоос суралцах, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, зорилгоор “Боржигин өв соёл ” өдөрлөг арга хэмжээг Аймгийн Боржигин өв музей, ДЗОУБ-ын Бор өндөр-1 ОНХөтөлбөр, Сүмбэр сумын ЗДТГазар хамтран зохион байгууллаа

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 291
Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Боржигин өв музей нь 2019 онд хамтарч ажиллах тал дээр санал зөвшилцөн жилийн төлөвлөгөө гаргах болсон юм. Тус төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг болох ХБИ-дэд түүх соёлын мэдлэг олгох танин мэдэхүйн чиглэлээр сургалт хийх ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Цаг зав гарган хүрэлцэн ирж, халуун дулаанаар угтаж, идэвхтэй оролцон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж өнөөдрийн сургалтыг үр дүнтэй өндөрлүүлсэн иргэддээ баярлалаа. Өөрсдийн байртай болсон энэ холбоо ажлын шаардлагатай тоног хэрэгсэл, эд хогшил байхгүй боловч итгэл дүүрэн цуглаж хийх ажлаа хуралдан байгааг нь хараад бахархлаа. Удахгүй байраа тохижуулан үйл ажиллагаагаа өргөжүүлж орон нутгийн бүхийл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж нийгмийн оролцоонд адил тэгш хамруулсан байгууллага болон өргөжхийн ерөөлийг дэвшүүлхийн сацуу багахан зүйлийг дурсгалаа
Боржигин өв соёлын нэг аргай тонгорох тэмцээн

Сэтгэгдэлгүй