2019 оны 03 сарын 12 04:27 минут.

Боржигин өв музейгээс музейг хэн сайн тайлбарлах вэ тэмцээнийг ЕБС-ин 6-7-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа

Аймгийн музейгээс ЕБС- ын сурагчдын дунд 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдсан “Музейг хэн сайн тайлбарлах вэ” уралдаан 2018 оны 11 – р сарын 21 ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хамтран зохион байгуулж сурагчидаа идэвхитэй хамруулсан 2 – р сургуулийн Багш Сувд танд талархал илэрхийлье. Тус уралдаанд ЕБС -ын 6- 7 ангийн сурагчид хамрагдсан бөгөөд 2 -р сургуулийн 7б ангийн сурагч
Б. Маралжингоо тэргүүн байрт, 5 – р сургуулийн 6а ангийн сурагч М. Анужин 2 -р байрт, 2 -р сургуулийн 7б ангийн сурагч У.Гүнжинлхам 3 – р байрт , 5- р сургуулийн 6а ангийн сурагч Б. Мишээл, 2- р сургуулийн 7б ангийн сурагч Чингүүн нар тусгай байрт тус тус шалгарав

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 194
Хаан банк депозит хуулга
ЕБС-ийн сурагчдын дунд ” Музей ба бид ” гар зургийн уралдаан зохион байгууллаа

Сэтгэгдэлгүй