2019 оны 03 сарын 18 14:16 минут.

Боржигин нутаг зураачдын нүдээр Үзэсгэлэнгийн танилцуулга Боржигин нутгийн авьяас билэгтэй хүмүүсийн дотор олон зураач урчууд байсныг батлах нүд баясгам бүтээлүүд бидний үед хадгалагдан хүрч иржээ. Монгол нутагт нэр алдартай байсан Чойрын хийдийн олон зураач нар шүтээн зураг болон ардын зураг бүтээж ирсэний хойч үе шинэ үеийн зураачид нар боржигин нутгийн шүтээн болсон уул усаа дүрслэн бүтээж туурвисаар байгаа билээ. Боржигин нутгийн шүтээн Чойрын богд уулын дүрслэл Уран зохиолд Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” роман, М.Чимэдийн “Уулын жаргал” роман, Н.Иштавхайн “Цөвүүн цагийн жанжин Чойр” тууж болон боржигин нутгийн олон арван зохиолчдын бүтээлд туссан байдаг бол дэлгэцнээ монголчуудын хамгийн сайн мэдэх “Гарьд магнай” кинонд тод туссан байдаг харин дүрслэх урлагт Ардын зураач Чогсом, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байдий, П.Цэгмэд, О.Нацагдорж нарын нэр алдартай зураачид дүрслэн үлдээсэн байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд Боржигин өв музейн фондонд байгаа бүтээлүүд дээр зураач багш Б.Мөнх-Өлзийгийн цуглуулганд байгаа бүтээлээр баяжуулан нутгийн олны мэлмийг баясгахаар дэлгээд байна. Та Бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Нүд баясаж, сэтгэл сэргэх болтугай.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 2343
2019 оны 2 сарын 13 ны өдөр Боржигин өв музей Бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй байдаг үл хөдлөх дурсгалуудаа эргэж, ойр орчимын хогыг түүлээ. Гэвч Цагаан дарь эх бурхан маань иргэд сүсэглээд сүү цацсаны улмаас танигдахаа больжээ. Сүүний сөрөг нөлөө их байдаг . Тухайлбал : Урин дулаан цаг ирж байгаа учир эвгүй муухай үнэр гарна, Боржин чулуун дээр хийсэн учир чулуу үүрч бутарч унана, сүүг нь шувуунууд тоншиж Цагаан дэрь эхийн дүрслэл үүрч унах, муудах аюултай . ТИЙМЭЭС ИРГЭД ТА БҮХЭН АЯЛАЛААР ЯВАХ , СҮСЭГЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ СҮҮ ӨРГӨХГҮЙ БАЙХЫГ ХҮСЭЕ. ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ . ХЭЗЭЭЧ ДАВТАГДАШГҮЙ СОЁЛЫН ӨВ
Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Боржигин өв музей нь 2019 онд хамтарч ажиллах тал дээр санал зөвшилцөн жилийн төлөвлөгөө гаргах болсон юм. Тус төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг болох ХБИ-дэд түүх соёлын мэдлэг олгох танин мэдэхүйн чиглэлээр сургалт хийх ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Цаг зав гарган хүрэлцэн ирж, халуун дулаанаар угтаж, идэвхтэй оролцон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж өнөөдрийн сургалтыг үр дүнтэй өндөрлүүлсэн иргэддээ баярлалаа. Өөрсдийн байртай болсон энэ холбоо ажлын шаардлагатай тоног хэрэгсэл, эд хогшил байхгүй боловч итгэл дүүрэн цуглаж хийх ажлаа хуралдан байгааг нь хараад бахархлаа. Удахгүй байраа тохижуулан үйл ажиллагаагаа өргөжүүлж орон нутгийн бүхийл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж нийгмийн оролцоонд адил тэгш хамруулсан байгууллага болон өргөжхийн ерөөлийг дэвшүүлхийн сацуу багахан зүйлийг дурсгалаа

Сэтгэгдэлгүй