2018 оны 12 сарын 05 14:15 минут.

Аймгийн Боржигин өв музей-ээс ГСА-н I, II, V- дугаар сургуулийн 1-4 дүгээр ангийн дунд ” Өв соёл- ёс заншил ” аяныг 2018.09.13-2018.10.8-г хүртэлх хугацаанд зохион байгуулсан билээ.

Тус аянд оролцсон хүүхэд багачууд 2-3н оньсон тоглоомыг 10 секундэд эвлүүлж сурсан төдийгүй уламжлалт тоглоом наадгай болох ” алаг мэлхий өрөх, шагай шүүрэх, шагай няслах, шагай таалцах, цамбын цоож салгах, бөгж нийлүүлэх ” зэрэг тоглоомуудыг тоглох аргад суралцан, Боржигин ерөөл магтаал, мялаалгын үгс цээжилж уншиж байсан ба сургууль бүр хүүхэд, багш, эцэг эхийн харилцаа холбоог бататган хамтарч олон олон бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Аянд идэвх санаачлага, шинэ санаа, шинээр сурч мэдсэн мэдлэг, тоглоом наадгай, тайланг хугацаанд нь ирүүлсэн, музейг анги хамт олноороо үзсэн зэрэг шалгуураар

I-сургуулийн Саулехан багштай 2А анги 1-р байр
V-сургуулийн Бадамхатан багштай 4В анги 1-р байр
II-сургуулийн Баатармаа багштай 4Б анги 2-р байр
V-сургуулийн Удвал багштай 2А анги 2-р байр тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Бяцхан сурагчдын минь номын мөр дардан байх болтугай.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 14
2018.10.21 Говьсүмбэр аймгийн иргэн музейд үзмэр дурсгалаа
2018.10.22 Говьсүмбэр аймгийн Боржигин өв музей хувь уран бүтээлч Т.Нарантуяа багштай хамтран үзэсгэлэн гаргалаа

Сэтгэгдэлгүй